/ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАТ-ӨЛЗИЙ СУМ "АРХИГҮЙ НАЙМ" ХОНОГ АЯНГ ЭХЛҮҮЛЭВ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАТ-ӨЛЗИЙ СУМ "АРХИГҮЙ НАЙМ" ХОНОГ АЯНГ ЭХЛҮҮЛЭВ

 "Архидалтгүй-Өвөрхангай" шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  аймгийн Засаг даргын 2018 оны А/504 дүгээр захирамжаар "Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгж, байгууллага" аяныг 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж байгаа билээ.

Энэхүү аяны хүрээнд мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын архидан согтуурахтай тэмцэх ажилд оролцох оролцооны үр нөлөөг дээшлүүлэх, идэвхижүүлэх, алба хаагчдийг хариуцлагажуулахархины хамаарлаас гарсан, эмчлэгдэж, эрүүлжүүлэгдсэн иргэдийг ажлын байраар хангах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр аж ахуй нэгж, байгууллагад туг, дэвтрийг аялуулж, архидан согтуурахтай тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий олон нийтийн эргүүлүүд өдөр бүр ажиллах ба Цагдаагийн газраас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах зорилготойгоор амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Аянд Арвайхээр сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2019.04.26/ 34 дэх  байгууллага дээр аяны туг, дэвтэр аялаж байгаа ба Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий сумд үр дүнтэй ажиллаж байгаа нь талархалтай байна.

            Дээрх хөтөлбөрийн хүрээнд  архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, архины хор уршигийг сурталчлан таниулах соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэхээр аймгийн 19 сумын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагч нийт 5000 гаруй иргэдэд “Сэтгэлийн хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн, архигүй Монгол хөдөлгөөний соён гэгээрүүлэгч, удирдахуйн ухааны магистр А.Батсайханыг урьж нэг сарын хугацаанд “Монгол хүний үнэ цэнэ, түүнд сөрөгөөр нөлөөлж буй архидалтын хор уршиг”, “Архинд дондох өвчнөөс ангижирах арга зам“ зэрэг сэдвүүдээр лекц уншиж, иргэдийн сэтгэлгээ хандлагад нөлөөллийн ажил зохион байгуулав.

            Энэхүү сургалтын үр дүнд Бат-Өлзий суманд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй 47 аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нараас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх найм хоногийн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх саналыг гарган хэрэгжүүлж эхлээд байна.

Аяны үр дүнд иргэд олон нийтэд хүргэх архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажил сайжирч, иргэдийн согтууруулах ундааны хэрэглээг бууруулан, архидан согтуурсны улмаас нийгэмд учрах сөрөг үр дагавар багассан, тусгай зөвшөөрөл бүхий архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг, түүгээр үйлчилгээ явуулдаг газруудын мөрдөх хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдсан байна.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна