/ ЦАГДАА, ДОТООДИЙН ЦЭРГИЙН АНГИ БАЙГУУЛЛАГУУДЫН "ШИРЭЭНИЙ ТЕННИС"-НИЙ 2019 ОНЫ АВАРГА ТОДРОВ

ЦАГДАА, ДОТООДИЙН ЦЭРГИЙН АНГИ БАЙГУУЛЛАГУУДЫН "ШИРЭЭНИЙ ТЕННИС"-НИЙ 2019 ОНЫ АВАРГА ТОДРОВ

Тус аймагт зохион байгуулагдсан Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын аварга шалгаруулах, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн нэрэмжит "Ширээний теннис"-ний тэмцээн өнөөдөр /2019.04.19/ амжилттай зохион байгуулагдаж, аваргаа тодруулав.
 
Тэмцээнд нийт 37 байгууллагын 80 орчим тамирчид оролцож, хурд хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд "Тэргүүн" байрыг Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Мөнхбат, "Дэд" байрыг Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, "Гутгаар" байрыг Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Захирагчийн орлогч, ар тал хангалтын дарга, хошууч Д.Баярсүрэн, эмэгтэй төрөлд "Тэргүүн" байрыг Булган аймаг дахь Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Алтанцэцэг, "Дэд" байрыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч О.Сувд-Эрдэнэ, "Гутгаар" байрыг Эргүүл хамгаалалтын газрын эргүүл хамгаалалтын офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, Холимог хосын төрөлд "Тэргүүн" байрыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын баг тамирчид, "Дэд" байрыг Дотоодын цэргийн 05 дугаар ангийн баг, тамирчид, "Гутгаар" байр Тээврийн цагдаагийн баг тамирчид, багийн дүнгээр "Тэргүүн" байрыг Тээврийн цагдаагийн албаны баг, тамирчид, "Дэд" байрыг Булган аймаг дахь Цагдаагийн газрын баг, тамирчид, "Гутгаар" байрыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын баг тамирчид эзэлсэн бол "Шилдэг эрэгтэй тоглогч"-оор Ховд аймаг дахь Цагдаагийн газрын бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн дэд ахлагч М.Гантулга,"Шилдэг эмэгтэй тоглогч"-оор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн дэд ахлагч Г.Ариунсайхан нар шалгарав.
 Тэмцээнд идэвхитэй оролцсон газар, хэлтсийн алба хаагч нартаа талархал илэрхийлье.
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна