/ "АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ" УРИАН ДОР НЭГДЭВ

"АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ" УРИАН ДОР НЭГДЭВ

Тус өдөр орон даяар зохион байгуулагдаж буй "Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор Өвөрхангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн газрын эмч, мэргэжилтнүүд нэгдэж, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч нарт "Хурдаас хас", "Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас бүү хэрэглэ", "Гэрлээ шилжүүл", "Хамгаалалтын бүсээ зүүж хэвшье" зэрэг ухуулга, сурталчлагааны материал тараан, мэдээлэл өгч, замын хөдөлгөөнд оролцогч иргэн бүр замын хөдөлгөөнийн аюулгүй байдлыг хангаж, хуульдүрмээ хэрэгжүүлж, соёлтой оролцохыг уриалав.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна