/ БАЯНГОЛ СУМЫН ИРГЭДЭД 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ТАВЬЖ, УРЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

БАЯНГОЛ СУМЫН ИРГЭДЭД 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ТАВЬЖ, УРЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Цагдаагийн газраас 2018 онд зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг Баянгол сумын энэ сарын 14-ний өдөр зохион байгуулан, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч ажиллав.

Тайлангийн арга хэмжээний хүрээнд сумын Иргэдийн төлөөлөгчийн хуралтай хамтран "Монгол цэргийн баярын өдөр"-ийг тохиолдуулан караоке тэмцээн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулан хүрэлцэн ирсэн иргэдэд урлагын тоглолтоор бэлэг барьж, урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай ажилласан иргэдэд талархаж, урамшуулсан юм.
Үйл ажиллагааг дэмжин хамтран ааилласан сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт болон хүрэлцэн ирсэн иргэддээ талархал илэрхийлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна