/ “ХАНЬДАА ИЛГЭЭХ ЧИН СЭТГЭЛИЙН ҮГС” захидлын уралдаан зохион байгуулав

“ХАНЬДАА ИЛГЭЭХ ЧИН СЭТГЭЛИЙН ҮГС” захидлын уралдаан зохион байгуулав

Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус газраас “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Ханьдаа илгээх чин сэтгэлийн үгс”захидлын уралдааныг аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран зохион явуулав. 

Уралдаанд алба хаагчдаас 62 захидал ирүүлсэнээс эхний гурван байрыг шалгаруулсан ба Тэргүүн байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Шүүхийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Батжаргалын гэргийдээ бичсэн захидал шалгарч, “Дурсамж” 150,000 төгрөг, цалингийн 20 хувиар, Дэд байрыг Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Хад-Оргодолын гэргийдээ бичсэн захидал шалгарч, “Дурсамж” 100,000 төгрөг, цалингийн 15 хувь, Гутгаар байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Базарсадын гэргийдээ бичсэн захидал шалгарч “Дурсамж” 50,000 төгрөг, цалингийн 10 хувиар тус тус шагнан, урамшуулж гэргий нарт нь захидалыг нь “Ээжүүдээрээ гоёсон Өвөрхангай” чуулга уулзалтын үеэр гардуулан өгсөн юм.

 

Шөнийн харанхуйг гийгүүлж төгрөг саран хээр хононо
Шөнжин амрагаа хүлээж сайхан бүсгүй сэрүүн хононо
Салхитай хүйтэн өдрүүд саргүйгээр солигдож чадахгүй ээ
Цагдаа хүний амьдрал ханьгүйгээр урагшилж чадахгүй ээ
Цагдаа хүний гэргий бурхад байдаг юмаа

 

Уралдаанд идэвхи санаачлагатай оролцсон алба хаагчдадаа талархал илэрхийлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна