/ СУМДЫН ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТАЙ 2019 ОНЫ ГУРВАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

СУМДЫН ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТАЙ 2019 ОНЫ ГУРВАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Тус Цагдаагийн газраас сумдын Засаг дарга, сум дундын цагдаагийн хэлтэс, тасаг, хэсгийн дарга, хэсгийн төлөөлөгч нартай 2019 онд хамтран ажиллах "ГУРВАЛСАН ГЭРЭЭ"-г өнөөдөр /2018.01.28/ байгуулав.
 
Энэхүү гэрээг байгуулсанаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулж, үр дүнг ахиулах, “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай”, "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах мөн сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажиллах нөхцөл бололцоогоор хангах ач холбогдолтой юм.
2018 оны гэрээг дүгнэхдээ хяналт шинжилгээ үнэлгээний тайлангийн үзүүлэлтэнд оруулж, энэ оны 01 дүгээр сарын 15-ны дотор дүгнэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргад танилцуулан, үр дүнтэй ажилласан сумын Засаг дарга нарыг шагнаж урамшуулав.
 
Гурвалсан гэрээ байгуулсан сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нарынхаа хамтын ажиллагаанд амжилт хүсье.
 
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна