/ СУМДЫН ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТАЙ 2018 ОНД БАЙГУУЛСАН #ГУРВАЛСАН_ГЭРЭЭГ ДҮГНЭВ

СУМДЫН ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТАЙ 2018 ОНД БАЙГУУЛСАН #ГУРВАЛСАН_ГЭРЭЭГ ДҮГНЭВ

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас сумдын Засаг дарга, сум дундын цагдаагийн хэлтэс, тасаг, хэсгийн дарга, хэсгийн төлөөлөгч нартай 2018 онд хамтран ажиллах "ГУРВАЛСАН ГЭРЭЭ"-г байгуулан ажилласан.
 
Энэхүү гэрээг өнөөдөр /2019.01.28/ дүгнэж Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гудамж талбай, олон нийтийн газар, орон байранд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор батлагдсан “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай”, "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрүүдийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх таслан зогсоох ажлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажиллах нөхцөл бололцоогоор хангах ажилд идэвхи зүтгэл гарган үр дүнтэй, санаачлагатай ажилласан
Уянга сумын Засаг дарга Б.Доржтогоод Цагдаагийн газрын "Талархал", дурсгалын сэлэм, Бүрд сумын Засаг дарга Г.Баярмөнхт Цагдаагийн газрын "Өргөмжлөл", Богд сумын Засаг дарга Ч.Чинзоригийг Цагдаагийн газрын "Баярын бичиг"-ээр тус тус шагнаж, баяр хүргэв.
 
 
 
Ард иргэдийн төлөө амаргүй бөгөөд хүндтэй үүргийг хэрэгжүүлэн ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлж, материаллаг баазыг бэхжүүлэхэд бодлогын хэмжээнд дэмжиж туслан, хамтран ажилладаг аймаг, сумдын удирдлагуудад талархал илэрхийлье.
 
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна