/ АЯНЫ ТУГ, ДЭВТРИЙГ АЙМГИЙН МОНГОЛ БАНКНЫ ХАМТ ОЛОНД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

АЯНЫ ТУГ, ДЭВТРИЙГ АЙМГИЙН МОНГОЛ БАНКНЫ ХАМТ ОЛОНД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

"Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудын дунд аялаж буй "Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж байгууллага" аяны туг, дэвтэр урьд 7 хоногт аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвд амжилттай аялаж, аймгийн Монгол банкны хамт олонд хүлээлгэн өглөө. 

Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс аяны туг, дэвтэр аялах хугацаанд архи согтууруулах ундааны хор, уршгийн талаар алба хаагч нарынхаа дунд аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран сургалтыг зохион байгуулсан бол иргэд, олон нийтрүү чиглэсэн нөлөөллийн ажил арга хэмжээг олон талт хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулжээ. 
Аяны үйл ажиллагаанд идэвхи, санаачлагатай оролцсон Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвийн хамт олонд талархал илэрхийлье.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна