/ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР, ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР, ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

"Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлан таниулах зорилгоор "Сургалт" хэсэгчилсэн арга хэмжээг төрийн байгууллагын алба хаагч, иргэд, малчдын дунд зохион байгуулан ажиллаж байна. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2019.01.24/ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажилтан, алба хаагч нарт дээрх сэдвийн хүрээнд сургалт, мэдээлэл өгч, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зурагт хуудсыг тараан ажиллав.

Иргэн бүр сонор сэрэмжтэй байж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье

Сургалтанд идэвхи, санаачлагатай оролцсон хоёр байгууллагынхаа хамт олондоо #талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна