/ "СУРГАЛТ" ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

"СУРГАЛТ" ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

"СУРГАЛТ" ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА
"Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зэргийг сурталчлан таниулах зорилгоор "Сургалт" хэсэгчилсэн арга хэмжээг төрийн байгууллагын алба хаагч, иргэд, малчдын дунд зохион байгуулан ажиллаж байна. 


Энэхүү арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2019.01.23/ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтан, алба хаагч нарт дээрх сэдвийн хүрээнд сургалт, мэдээлэл өгч, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зурагт хуудсыг тараан ажиллав. 
Сургалтын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг биелүүлж, хэрэв согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар алба хаагч бүр "Баталгаа" гарган гарын үсэг зурж, сар шинийн баярыг архигүй тэмдэглэхийг иргэдэд  уриалав.

Сургалтанд идэвхи, санаачлагатай оролцсон аймгийн  Гэр бүлхүүхэдзалуучуудын хөгжлийн газрын хамт олондоо талархалилэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна