/ САХИЛГА ХАРИУЦЛАГЫН 02 ДУГААР УЛИРЛЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН 02 ДУГААР УЛИРЛЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН 02 ДУГААР УЛИРЛЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Цагдаагийн газрын алба хаагчдын 2018 оны эхний хагас жилийн сахилгын зөвлөгөөнийг 2018 оны 06-р сарын 29-ны өдөр цагдаагийн газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, “Алба хаагчдын 2018 оны эхний хагас жилийн сахилга, хариуцлага, ёс зүйн мэдээлэл, цаашид анхаарах асуудал”, “Эрэн сурвалжлах Асап сангийн ашиглалт, цаашид анхаарах асуудал”, “Цагдаагийн газрын алба хаагчдын цэрэгжилт жагсаалч байдал, алба хаагчдын оролцоо, сахилга хариуцлага анхаарах асуудал”, “Цагдаагийн газрын даргын тушаал түүний биелэлт тооцоход гарч буй алдаа дутагдал анхаарах асуудал”, “Авто тээврийн гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг боловсронгуй болгоход анхаарах асуудал”, “Сэтгэл зүйн албанаас сахилга ёс зүйн чиглэлээр 2018 оны эхний хагас жилд хийсэн ажлын танилцуулга судалгааны дүн”,”2018 оны эхний 6 сарын нэгдсэн санд алба хаагчдын ажилласан байдал” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, сургалт зохион байгуулж, харилцан санал солилцож, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 
Зөвлөгөөний үеэр сахилгын арга хэмжээ авагдсан 6 алба хаагчид дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар хамт олны өмнө үүрэг амлалт авч, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, энэ талаар хэлтэс, тасаг, хэсэг хэсгийн төлөөлөгч нарт мэдээлэл хүргүүлэхээр шийдвэрлэв. 
Энэхүү сахилгын зөвлөгөөн нь урьд өмнөх зөвлөгөөнөөс илүү олон талт алба хаагч нарын анхаарвал зохих асуудлыг түлхүү оруулан өгч мэдээллээр хангаснаар онцлог болсон юм. 
Зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/444 дүгээр тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Бүрэнтөгс, Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Цолмон нарыг хугацааны "Цагдаагийн хошууч" цолоор шагнасаныг гардуулан өгч, баяр хүргэв. 
Мөн эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий 10 алба хаагчдын амар тайван амьдралын төлөө зүтгэсэн хөдөлмөр бүтээлийг үнэлж АЛДАР ГАВЪЯАТНЫ НЭРЭМЖИТ ЦЕГ-ын Ахмадын холбооны "Гавъяат үйлстэн" медалиар шагнав.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна