/ “МИНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ҮЙЛДЛЭЭС” СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГ, ШҮЛГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

“МИНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ҮЙЛДЛЭЭС” СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГ, ШҮЛГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

“МИНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ҮЙЛДЛЭЭС” СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГ, ШҮЛГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн ойлголт, хор уршиг, үр дагаварын талаар хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, оролцоог хангах, хүүхдүүдийн бүтээлээр дамжуулан иргэд, олон нийтийг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ЖИЛ БҮР уламжлал болгон зохион байгуулагддаг гар зураг, эссэ бичлэг, шүлгийн уралдаан 3 дахь жилдээ амжилттай боллоо.

Энэ удаад “Хүүхдийн хөгжил хамгаалал”-ын зорилтот жилийн хүрээнд “Миний ирээдүй-Миний үйлдлээс” сэдвийн дор удирдамжийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж дүгнэлээ.

Уралдаанд Өвөрхангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 18 сургуулийн 142 бүлгийн 1638 хүүхэд бүтээлээ ирүүлсэн байна. 
3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уралдаанд сурагчдын хамрагдалт өмнөх оноос 4 дахин өссөн нь хүүхэд бүр хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, ХУЛГАЙ ХАР МӨРТЭЙ гэсэн сэтгэлгээг өөртөө болон үеийн найзууддаа уриалан өөрсдийн үзэл санаагаа бүтээлдээ шингээж ирүүлсэн нь харагдаж байлаа. 
Уралдаанд маш идэвхитэй оролцсон нийт хүүхэд багачууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.

Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулиас 20 бүлгийн 377 сурагчийг хамруулсан тул “Хамгийн санаачлагатай-Сургууль”-аар, ангиараа эссэ бичиж уралдаанд оролцсон Баян-Өндөр сумын ЕБС-ын 5а анги, ангиараа гар зураг зурж уралдаанд оролцсон Гучин-Ус сумын ЕБС-ын 2б ангийг “Хамгийн идэвхитэй-Анги”-аар шалгаруулсаныг дуулгахад таатай байна. 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна