/ ҮҮЛИЙН 10 ЖИЛД БҮСИЙН ХЭМЖЭЭНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХОЛБООТОЙ 3878 ОСОЛ БҮРТГЭГДЭЖ, 1233 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 404 ХҮН НАС БАРЖ, 812 ХҮН ГЭМТСЭН НЬ ЧИМЭЭГҮЙ ДАЙНЫ ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ.....

ҮҮЛИЙН 10 ЖИЛД БҮСИЙН ХЭМЖЭЭНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХОЛБООТОЙ 3878 ОСОЛ БҮРТГЭГДЭЖ, 1233 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 404 ХҮН НАС БАРЖ, 812 ХҮН ГЭМТСЭН НЬ ЧИМЭЭГҮЙ ДАЙНЫ ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ.....

СҮҮЛИЙН 10 ЖИЛД БҮСИЙН ХЭМЖЭЭНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХОЛБООТОЙ 3878 ОСОЛ БҮРТГЭГДЭЖ, 1233 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 404 ХҮН НАС БАРЖ, 812 ХҮН ГЭМТСЭН НЬ ЧИМЭЭГҮЙ ДАЙНЫ ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ.....

Тус аймагт өнөөдөр /2018.05.22/ Монгол улсын засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги (2012-2020 он)”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгын газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив-ыг үндэслэн цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, Төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох зорилгоор “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ” хамтдаа хангай бүсийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж байна. 
Энэхүү зөвлөгөөнөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой онолын болон практик үйл ажиллагааны үндэстэй санал, санаачлагуудыг дэвшүүлэн, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлүүлж байна. 
Зөвлөгөөнд Цагдаагийн Ерөнхий газрын, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгуудын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга нар Зам тээврийн хөгжлийн Яамны автотээврийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Энхболд, Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, Замын цагдаагийн албаны орон нутгийн хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Отгонбаяр, Замын цагдаагийн албаны Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Норовсамбуу, Өвөрхангай, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Тагнуулын хэлтэс, Прокурорын газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын дарга, удирдлага болон орон нутгийн Арвайхээр сумын Засаг дарга, ИТХурал, АЗЗА ТӨХК-ны захиралууд, Автотээврийн үндэсний төв, Албан журмын даатгалын холбоо, Авто жолооны курс, Замын цагдаагийн тасгийн дарга, ахлах зохицуулагч, зарим сумдын хэсгийн төлөөлөгч, төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна. 
Уг зөвлөгөөнөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх, бүсийн хэмжээнд 2018-2020 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, түүний улмаас учрах хохирлын хэмжээг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах зорилтыг дэвшүүлэн, энэхүү зорилтыг ханган үр дүнд хүрэхийн тулд зөвлөмжийг хэлэлцүүлэв

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна