/ Бэлэн бус торгуулийн машингүй 10 сум техникээр хангагдсанаар Өвөрхангай аймаг ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн нэгэн заалтыг бүрэн хангав.

Бэлэн бус торгуулийн машингүй 10 сум техникээр хангагдсанаар Өвөрхангай аймаг ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн нэгэн заалтыг бүрэн хангав.

Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн, цагдаагийн байгууллагын дотоод холбоо, мэдээллийн нэгдсэн систем болон бэлэн бус торгуулийн системийг цагдаагийн үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлж, цагдаагийн байгууллагын түргэн шуурхай, иргэдэд чирэгдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасны дагуу аймгийн ГХУСАЗЗ-тэй хамтран бэлэн бус торгуулийн төхөөрөмжгүй байсан 10 суманд шалгах багажийг аймгийн ИТХурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга А.Ишдорж, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн а/д Гомбосүрэнжав нар сумдын Засаг дарга, ИТХурлын дарга нарт гардуулан өгч ажилд нь амжилт хүслээ.
Уг төхөөрөмжийн зардлыг тухайн сумдууд хариуцаж байгаа бөгөөд цаашид согтуурал тандагч болон хэмжигч багажаар хангахаа сумдын удирдлагууд амлаж байв.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна